Үнийн мэдээлэл авах
Бидний тухай · Сан Групп

Монголын ууган барилгын компаниудын нэг

1990 оноос хойш 36 жил. Орон сууц, оффис, зочид буудлаас эхлээд хот, аймгуудын дулаан, ус, цахилгааны шугам сүлжээ хүртэл — барьснаа хүлээлгэн өгдөг компани.

36+жилийн туршлага
233+айлын орон сууц хүлээлгэн өгсөн
20+инженерийн шугам сүлжээний төсөл
16+өөрийн машин, тоног төхөөрөмж
Компанийн тухай

36 жил барьж, хүлээлгэн өгсөөр ирлээ

«Сан» ХХК 1990 онд байгуулагдсан. Бетон бүтээц, инженерийн шугам сүлжээ, цахилгаан, сантехник, барилгын дотор болон гадна угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэдэг.

Барилга, хот байгуулалтын болон эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөлтэй. Дулаан, ус хангамж, цахилгаан, автоматик, барилгын чиглэлийн инженерүүдийн зарим нь 40 гаруй жилийн ажлын туршлагатай. Кран, экскаватор, бульдозер зэрэг өөрийн 16 машин, тоног төхөөрөмжөөр ажлаа гүйцэтгэдэг.

Үйл ажиллагааны чиглэл

Суурь бүтээцээс шугам сүлжээ хүртэл

01

Төмөр бетон бүтээц

Цутгамал болон угсармал төмөр бетон өрөгт бүтээцэн барилгын ажил.

02

Гадна дулааны шугам

Дулааны шугам хоолойн засвар, угсралт, туршилт тохируулга, даралтат ажил.

03

Даралтат сав, зуух

Даралтат сав, зуухны засвар, угсралт, туршилт тохируулга.

04

Цахилгаан шугам

Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, тохируулга.

05

Барилгын инженерийн систем

Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ.

06

Цахилгаан, гэрэлтүүлэг

Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт.

07

Ус хангамжийн магистраль

Ус хангамж, ариутгах татуургын гол магистраль шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралт.

08

Сургалт

Гагнуур, цахилгаан, сантехникийн сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Улсад болон захиалагчдад хүлээлгэн өгсөн

Инженерийн шугам сүлжээний 20 төсөл

Улаанбаатараас Баян-Өлгий, Өмнөговь хүртэл — дулаан, ус, цахилгааны дэд бүтэц.

  1. 01
    Цахилгаан, сантехникБаян-Өлгий

    Цагааннуур сумын цахилгаан, сантехникийн угсралт, ф1000 магистраль шугам

  2. 02
    Дулааны шугамУлаанбаатар

    Үйлдвэрийн орчмын хорооллыг төвлөрсөн дулаан хангамжид холбох 1.8 км гадна дулааны шугам

  3. 03
    Дулаан, бохир усБаянзүрх дүүрэг

    Шархадны 1-р хотхоны гадна дулааны шугам, бохир усны коллектор

  4. 04
    Цэвэрлэх байгууламжБагануур

    Бохир усны цэвэрлэх байгууламжийн засвар, шинэчлэл

  5. 05
    Бохир усны шугамУлаанбаатар

    III, IV хорооллын коллекторын ф500 мм бохир усны шугамын өргөтгөл, шинэчлэл

  6. 06
    Ус хангамжӨмнөговь

    Цогтцэций суманд нийт 7.3 км цэвэр усны шугам хоолой, худгуудын угсралт

  7. 07
    Уурын зуухӨмнөговь

    Гашуунсухайт боомтод 0.8 МВт ус халаалтын зуух, 1.2 км гадна дулааны шугам

  8. 08
    Цахилгаан шугамХэнтий

    Баян-Адрага, Норовлин, Дадал сумдын 15 кВ-ын агаарын шугам, дэд өртөө

  9. 09
    Цэвэрлэх байгууламжУлаанбаатар

    Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20,000 м³ цэвэрлэх байгууламжийн инженерийн шугам сүлжээ, халаалтын зуух

  10. 10
    Цэвэр усны шугамӨмнөговь

    Ухаа худаг дахь Наймдайн хөндийн цэвэр усны шугамын угсралт

  11. 11
    Дулааны магистральУлаанбаатар

    Дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар

  12. 12
    Кабель шугамУлаанбаатар

    Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн кабель шугамын шинэчлэл

  13. 13
    Цэвэр усны шугамГачуурт

    Гачуурт дахь цэвэр усны шугамын барилга угсралт

  14. 14
    Дулааны шугамХөвсгөл

    Мөрөн сумын төвийн гадна дулааны шугамын угсралт

  15. 15
    Инженерийн шугам сүлжээБаянхонгор

    «Хонгор-1000» орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээ

  16. 16
    Дэд станцУлаанбаатар

    Шинэ дэд станц барих, 0.4 кВ-ын шугамын шинэчлэл, трансформаторын чадал нэмэгдүүлэх

  17. 17
    Дулааны магистральУлаанбаатар

    ф800 магистраль шугамыг ф1000 болгон өргөтгөж шинэчилсэн

  18. 18
    Ус хангамжТаван толгой

    Гүний усны ордоос нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолой

  19. 19
    Дэд бүтэцБаянхошуу

    Баянхошуу дэд төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж

  20. 20
    Ус, дулаанӨмнөговь

    Ханбогд сумын айл өрхийг цэвэр, бохир ус, дулааны шугамд холбох дэд бүтэц

Ажлын явцын зурагАжлын явцын зурагАжлын явцын зураг
Сан Групп

Үйл ажиллагаагаа өргөжүүлсэн компаниуд

2001

Сан Жуулчин

Аялал жуулчлал
2005

Сан Хорго

Үйлчилгээ
2014

Сан Трейдинг Групп

Барилгын материалын худалдаа
2020

Сан Пропертиз

Үл хөдлөх хөрөнгө зуучлал
2022

Сан Девелопмент

Үл хөдлөх хөрөнгийн түрээс, менежмент

Энэ туршлагаараа Тэнгэр Резиденс-ийг барьж байна

Байрны төлөвлөлт, үнэ, төлбөрийн нөхцөлийн мэдээллийг аваарай.

Үнийн мэдээлэл авах